Blacker

Шүлэг бичихээ больж, оронд нь зураг үзсээр нэг л мэдэхэд
Шинэхэн намрын тэг дунд нь иржээ. 
Саруулхан шөнө тэргэл сарнаар үзэг барьж
Сэтгэлээн сийрүүлж явсан өдрүүд дурсамж болжээ
Өөрийн мэдрэмжийг үгээр хөглөхөө зогсоогоод
Өнгөнөөс харин үг, өгүүлбэр хайж
Өгүүлэх хэлээр нь бодлоо цэгцлээд
Өглөө шиг гэрлийг нь хайрлах боллоо

No comments: