Blacker

Өвдөж буй гуниган дээр минь 
Өсгийгөөрөө гишгэх мэт 
Төгөлдөр хуурын дуугаралтууд 
Тэвчээр шалган ар араасаа хөврөнө
Гэнэт шалтгаангүй гуниглаж
Гэртээ ч харимааргүй, 
Гэрэл ч асаамааргүй болгоод
Гэмших мэт сэтгэгдэл 
Голд минь юүлж орхиход
Горхины урсгал шиг хөвөрсөн 
Гэмгүй энэ төгөлдөрийн аялгуу
Гэсгээл цээрлэл шиг санагдаж байна.

No comments: