Published with Blogger-droid v2.0.4
24
Нартын үзэсгэлэн
өдөржин завгүй байсны эцэст
өдөржин завгүй байсны эцэст сая л нэг юм
өчүүхэн халуун дусал аньсганд торох мөч тохиов
өөрт тохиолдсон бүх л зовлон өөрөөс эхтэйг мэдэх хойно
өр өвдөөд ч яахав, энэ дуслыг сул унагая.
өгүүлэх мянган өчил, өмнөтгөл нэмэргүй ээ
өнгө хүүлэх залуу насны алдаанд харамсаад ч яалтай
өчигдрийн төлөө өнөөдрийг арилжиж
өнөд үргэлжлэх маргаашд итгээд дараагийн дуслыг...
өөхөн цагаан үүлсээс цасны өмөрхийс хийсэлдэх
өнөөдөр бол зуны эхний өдөр юмсан
өгөөмөр сэтгэлийн гунигс хорвоогийн тоосонд хувилж
өнгөрсөн дурсамжийг зузаалах нь залуу насны эхлэл сэн...
өөрөөс минь хэн ч миний амьдралыг өөрчлөхгүй тул
өнгөрсний үргэлжлэл ирээдүйд гэгээн зүсээ олтугай.

Бархадын цамхагаас
Та Парисын тухай сэтгүүлдээ их гаргах дуртай юм аа гэж надаас нэгэн уншигч маань асуулаа.
Хариулахын өмнө бага зэрэг бодолхийлэв.
Карл Лагерфилд "Би Парисаас хэзээ ч уйдахгүй" гэж саяхны ярилцлагадаа хэлсэн байсан. Тэр Шанелийн урлан руу оройн жолоочоороо хүргүүлэх замдаа энэ хотыг харах дуртай. Лагерфилд "Мөрөөдөх бол хамгийн чухал гэж ярих дуртай"-г санаж Парисын тухай би мөрөөдөж байна. Чамп Илисисийн өргөн чөлөөнд дуучин Заз, жазз хамтлагтайгаа сахилгүйтэн алхаж яваа мэтээр бодов. Заз бол энэ зууны Эдит Пиаф гэгдэж, францад тэсрэлттэй гарч ирсэн Парисын "гудамжны" дуучин. Эдип Пиаф ч хүүхэд байхдаа гудамжний "дууч шувуухай" байсан. Пиафын эмээ нь Парисын алдарт эмсийн хүрээлэнд түүнийг өсгөсөн. Монголын элчин сайдын яамтай тун ойрхон байх энэ газарт одоо ч эмээ нарыг настай үйлчлүүлэгчид нь зорьж ирсээр л байдаг гэх.
Парисийнхан гудамжиндаа дуулж, Сена мөрний эрэг дээр яруу найрагчид нь торгон хүрэмтэйгээ газар тухлаад юу ч юм бичиж, зураачид нь бараг хотын бүх хүний хөргийг өдөр шөнөгүй зурж байдаг гээд сэтгэл татам олон зүйлстэй. Бас Тинтин дээр л гэхэд хулгайч нь хүртэл түрийвч, хэтэвчний хувийн галерей нээх гэж амьдардаг байх жишээтэй. Үгүй ээ, яагаад ч юм урлагт дуртай хүмүүс Парисийг шохоорхоод байх шиг харагддаг юм.
Бүр эртний түүхийг нь саналаа л даа. Атилл хаан баруун европыг нар зөв тойруулан байлдан дагуулж яваад Парисын үүдэнд тулж иржээ. Хаан ч хэлдэгээ хэлж, бууж өгвөл та нарыг яах ч үгүй ... гээд л эхэлж. Дайрах цаг болоход хүннү цэргүүдэд Парисийн зүгээс дуулж, хуурдах чимээ дуулджээ. Хаантан хүн явуулж, учрыг мэдтэл, Парисийн хүүхнүүд хүннүчүүдэд зориулж "Битгий бидэн руу довтолооч дээ" гэж уянгалуулан дуулсан гэдэг. Равеннад язгууртны боловсрол эзэмшсэн Атилл хааны сэтгэл хөдөлж Сена мөрнийг орхин явахдаа, "Парисыг хүүхнүүд нь аварлаа" гэж хэлээд орхисон домогтой. Энэ сэтгэл хөдөлгөм түүхийг европ дах хүннүчүүдтэй холбоотой номууд дээр иш татсан нь олон.
Асуултанд хариулахгүй хэтэрхий удаж буйгаа мэдмэгц бодлоо тасалж, түүнд: "Хүмүүсийн дотор ямар нэгэн Парис байдаг болоод би зүгээр л бодит Паристай холбоотой зүйлс сонгочихдог бололтой" гэлээ. Парисийн хувьд ингээд л энэ. Харин ...
Цамхаг л бол цамхаг. Өндөр, нам, дээр нь хүн гарч ертөнцийн сайхныг үзэх боломжтой эсэх нь чухал биш. Харин тэнд хэн нэгэн түрүүлж гараад, хүмүүст гэрэл асааж байвал л болох нь тэр.
Бархадын цамхагаас Туул голын мяралзаа үзэсгэлэнтэй харагдана. Нар шингэх зүгт газардах гэж буй онгоцууд тойрог хийн нисэх нь үзэгдэнэ. Бархадын цамхаг дээр хэдэн хором суухдаа дор харагдах хотын реалист төрхний гүн руу шунгах импрессионист оролдлого хийхэд өч төчнөөн Монгол Парисчуудыг олж илрүүлэв. Ялимгүй салхи л өдвөл шүхрээ задлахад бэлхэн багваахай цэцэг шиг мэдрэмтгий хүмүүс миний хотод дэндүү олон байх юм. Тэр сэтгэгдлийн таашаалд дурлагсдыг "Парисчууд" гэе.
Энэ хотын дээгүүр нүүх үүл нь хүртэл гоё сайхныг хүсч, салхийг өөртөө урин дуудаж, хөвсөлзсөн хөнгөхөн биеэ гоёж, гоодуулан хүн амьтны дүрсэд хувиран наадан байх юм. Хурмастын хааны хавсаа тэнгэрүүд үнэг дүрст үүлэнд хувираад анхны бороог найман зовхисоос дуудаж, ариун чийг, усны дуслыг арван зүгээс цуглуулан бидний магнайг тэнэгэр байг гэж хур бороо юугаа хайрлан байх ийм л сайхан газар.

хэрээ нүд /цэцэг/, хаврын хэнз сарнай цонхон дээр шинээр тавиад
хэрээ мэдэхгүй ажиллаж, бичиж, бичүүлж, бичигдсээр.
хүү бид хоёр зүүдэндээ хүзүү сээрээрээ тэврэлдээд
хэвийн амьдрал үргэлжилнэ, гадаа сайхан байна.
мөр холбож бичилгүй удаад,
мөдхөн шүлгээр мөндөр оруулна л гэж бодолдоо урлавч
мөнөөх б.галсансүх шиг, мэдэхгүй өөр хэн нэгэн шиг
эвтэй, эвгүй хэдэн үг холбож байх нь амар ч юм ч шиг
эзэнгүй ч юм шиг шүлэг бичдэг гар жаахан уйдаад
ээзгий шиг хэдэн үрчгэр үг зүрхний халаагч руу чулуудаж
эгшиний төдийд попкорн шиг эмх замбараагүй буудсан үсэгс
энэ хормын ямар ч үр дүнгүй эвшээлгэхэд зарцуулагдаад
өнөөдөр сайхан байна. гадаа аятайхан байв.
хэдэн жилийн өмнө постмодернист хурандаа өөрөө
миний мөрдөсийг чи авна гээд, надыг сайхан залуу байна гээд
миний ирээдүйн эхнэрийн чихэнд шивнээд авснаас хойш
би ер бичлүү, үгүй юу.
биеэрээ сүүдрээ таталган амьдарч бичлээ.
биеэлгээ, морин хуур ардын дуу шиг намбалзанхан эелсэн
эеэр амьдрах арга, эрхэт тэнгэрийн тухайт бодол илүү байна.
биелэх үгүй нь хамаагүй хэдэн шүлэг өнгөрсний тоосонд өрөгдөж
биесээ харан гиюүрч л байг, хожим тэд урагшилж, эсвэл би ухарч уулзамз.
биедээ тэнгэрийн онгод дуудсан улаач анд нарын амнаас
билэг дэмбэрэлтэй сургааль үгсийг, яруу найргаар сонсож
сэтгэл билүүдэх арга ухааныг сурах энэ завсарт шүлэглэн бичих тухай
санах, бодох нэг их хүсэлгүй болж, харин илүүдсэн буруу бодлоо
ил далдаар өөрөөсөө тасдаж, шинэ аятайхан үйлийн үр эсгэж
исгэсэн айраг шиг цагаахан аагинд нь эрүүл мансуурч явах
элдэвтэй сайхан байна. энэ зун бүр илүү аятай зусах нь
эрчээрээ ээрч ороолдон амьдрал сайхан шаглагдаж байг.
Сурвалжлагаар зүүн Сэлбийн хөвөөнөө нэгэн зураачийн урланд зочлолоо. Түүнтэй анх хоёр жил гаруйн өмнө нь бас ярилцаж байсан билээ. Уран бүтээлийнхээ хувьд тэр шинэчлэгдэж, улам төгс рүү дөхөж очсон бүтээлүүд туурвисан байх боловч бие хүн, бодол санаа, амьдралын хэв маяг нь ямар байсан тэр л хэвээрээ. Өөрийх нь ярьж буйгаар бүр багийн л түүний зурдаг зураг, амьдралын хэв маяг нь нэг янз байгаа гэх. Бид уран бүтээл, эмэгтэй хүн, дүрс ба билэгдэл, домог, дом ба илааршлын тухай ярилцлаа. Кофи найруулах зууртаа сүү хийх үү гэж асууж байгаа энэ эмэгтэй орчин үед амьдарч буй сюрреалист зураач авч түүний амьдран буй ахуй нь яг л нэг талын нам гүмхэн амьдралдаа хайртай монгол эмэгтэй харагдах. Өнөөдөр надад тэр шинэ хөгжим сонсгов. Франц уран бүтээлчид монгол хөөмэй, ардын дууг өөрсдийнхөөрөө найруулан бичжээ. Цомгийн нүүр зурганд эмэгтэй хүний гар дээрх монгол гэрүүд байх аж. Орчин үе, урлагийн фьюжн хувьсал, контемпрари сэтгэхүй дунд тэр монгол эмэгтэй зуу, хоёр зуун жилийн өмнө ямар амьдарч байсан тэр хэвээр амьдраад байгаа юм шиг. Гайхалтай гэдэг үгийг сэтгүүлчид зүгээр л урсгаад байдаг ч энэ удаа үнэхээр гайхалтай юм аа.
![]() |
| Нэг дүгээр эмнэлгийн чех мужаан өвгөний сандал түүний палитр болсон нь |
Түүний сэтгэлдээ тээж буй дом засал нь урлагт ч юм уу, хувь хүний амьдрал, дурсамжинд ч байг, үзэл бодол, ертөнцийг сэрэх чанарт ер алинд нь ч юм илааршил өгөн байг. Миний хувьд би орчин үед хүн өвөг дээдэс нь яаж амьдралд хандаж ирсэн байна вэ тэр л янзаар үргэлжлүүлэн хэдий ч хол байг хамаагүй ирээдүйд нүүдэлчин төрх, араншингаараа амьдарч болно гэдэг бат итгэлийг түүнээс ба зурагнуудаас нь авлаа. Энэ миний хаврын бодол санаандаа олсон илааршил. Одоо түүн дээр ногоо хэнзэлж, гол мөрөн урсах сайхан хөрс бий болсон.
Хавар эртийн нэг өдөр Хар усан тохойд цагаан лусыг үдэж, хархан лусыг угтан мэндчлэхээр одов. Энэ цагаар надад олдсон олон боломжийг би алдсанаа мэдэж, түүндээ харамсалгүй тоомжирхгүй хандсаар ирснээ мэдэв. Багахан хичээвэл алгандаа атгачих байж. Өнгөрсөн өвлийгн аядуу зөөлний амсарт бодол болон сууж өнгөрүүллээ. Бага бичиж, бага ярив. Өвөл, хаврын заагт байгаль, улирлын эзэд солигдох агшинд би ч мөн тунгаасан бодол, тээсэн итгэлээ хөрвөөв. Чимээгүй суухдаа дэргэдээ цуглуулсан шувуудаа тэнгэрт хөөргөх цаг болов. Өнөөдрөөр бус маргаашаар амьдарсан өдрүүд минь ариун чигтээ үргэлжлэг...
үнэр амтгүй хундагатай дарс минь
үнэр утаагүй асаалттай тамхи минь
үг хэлгүй сэтгэлийн шивнээ минь
үүл нь үгүй хур бороо минь ээ
үүр оромжгүй хүрээ хот минь дээ
үүр нь цайгаагүй гэрэл гэгээ минь
үлгэр нь төгсөөгүй андууд минь
үйл нь мөргүй мөрөөдөл санаа минь
үргэлжил, үргэлжид үржин олширч
үйлдэл суудал минь босон суун
үйлэндээ дураараа мордож яв даа.
үйсэн дээр бичиглэнхэн үлдээж
үржиж, үргэлжилж явья даа
үлдсэн нэг мөр нь чөлөөтэй үлдэг ээ.
үнэр утаагүй асаалттай тамхи минь
үг хэлгүй сэтгэлийн шивнээ минь
үүл нь үгүй хур бороо минь ээ
үүр оромжгүй хүрээ хот минь дээ
үүр нь цайгаагүй гэрэл гэгээ минь
үлгэр нь төгсөөгүй андууд минь
үйл нь мөргүй мөрөөдөл санаа минь
үргэлжил, үргэлжид үржин олширч
үйлдэл суудал минь босон суун
үйлэндээ дураараа мордож яв даа.
үйсэн дээр бичиглэнхэн үлдээж
үржиж, үргэлжилж явья даа
үлдсэн нэг мөр нь чөлөөтэй үлдэг ээ.
Үзэг атгаад
"Дээд хотыхны" сонин сайхнаас эхлээд бүх л "Амьдралын хэв маяг" хүртэл нь сурвалжлан нийтлэхээр замд гарснаас хойш 55 дах сараа өнгөрөөлөө. Энэ зуур нэг л зүйл өөрчлөгдсөнгүй. Бичвэр, бүтээгдэхүүнийг минь үзэх хэн нэгний "сэтгэлийн даль жигүүр" үргэлж нисэх эрч хүчээр дүүрэн байг гэсэн санаа хувирсангүй. Харах харц нь амьдралаас сайхан "гэрэл гялбааг" олж үзээсэй гэсэн бодлоос ухарсангүй. Хүний харцанд булингар хутгахаас илүүтэй цаг хугацааны уртад бүдгэрч, бүрэлзсэн монгол түүхийн хуудсыг дугаар бүрт дэлгэдэгээ орхисонгүй.
Жир нэгэн бичвэр, сэтгүүлийн хуудасны ард ямар нэгэн байдлаар тэнгэрийн өнгө шингэг гэх хүсэл үл алдрана.
Зүрхний бичээс шиг хэмнэл нь үл давтагдах олон хүмүүс бүгдэд таалагдах зүйл үгүй авч зүхэл, цухал агуулаагүй гэрэлт гэгээн бичвэрүүд үлдэж байг гэсэндээ үзгээ би тавихгүй.

Subscribe to:
Posts (Atom)